Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний хамт өргөн мэдүүлсэн 14 хуулийг хэлэлцэн баталсан. Шинэчилсэн найруулгад холбогдох дүрэм,  журмууд батлагдан гарах ёстойгоос доорх дүрэм, журмуудыг Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт “Хүүхдийг хүн худалдаалахаас хамгаалах нь” төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулан иргэдээс санал авч байна. Үүнд: 

  1. Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам ( “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төсөлд санал авч байна (mlsp.gov.mn) )

  2. Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам ( Хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн ажиллах журам”-ын төсөлд санал авч байна (mlsp.gov.mn) )

  3. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрэм ( “ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА (mlsp.gov.mn) )

  4. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо тогтоох аргачлал (Засгийн газрын гишүүдээс санал авч байна)

Дээрх дүрэм журмууд хэлэлцүүлгийн шатанд яваа бол дараах дүрэм журмуудын төсөл боловсруулагдах шатандаа явж байна. Үүнд: 

  1. Хүн худалдаадах гэмт хэргийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны стандарт 

  2. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам 

  3. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх салбар дундын хамтарсан багийг байгуулж, ажиллах журам